И.Ганбат: Авлигын мөнгө хурааж буй бичлэгийг ХЭРЭГТ ХАВСАРГААГҮЙ байсан

И.Ганбат: Авлигын мөнгө хурааж буй бичлэгийг ХЭРЭГТ ХАВСАРГААГҮЙ байсан

Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Шүүх хурал тавдугаар сарын 14-ний өдөр эхэлж, ажлын долоон өдөр үргэлжилсний эцэст өнгөрөгч баасан гараг буюу тавдугаар сарын 22-ны өдөр өндөрлөсөн юм.

Шүүхээс Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нарыг хахууль өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн тасгийн дарга асан, хошууч Г.Алтан-Очир нарыг хахууль авсан гэм буруутайд тооцож, тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил хорих ял оноож, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг цагаатгасан.

Сануулахад, хэргийг шалгах явцад буюу 2018 оны есдүгээр сард битүүмжилсэн 1.3 сая ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан байдаг. Шүүгдэгч Г.Жаргалангийн гэрээс 1.4 сая ам.долларыг баримтжуулан хураан авч буй бичлэг өнөөдөр зарим хэвлэлд дэлгэгдсэн бөгөөд энэхүү бичлэгийг шүүхийн шатанд хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан гэдгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат хэллээ. Өөрөөр хэлбэл, уг хэрэгтэй холбоотой 28 хавтаст хэрэгт тухайн бичлэг ирээгүй гэх ба бичлэгт гарсан байршил, явцыг бичгийн хэлбэрт оруулан нотлох баримтаар ирүүлсэн байжээ.

ТУСГААРЛАГДСАН ХОЁР ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

Тус хурлын шийдвэрийн талаар дүүргийн Ерөнхий шүүгч И.Ганбат “Хан-Уул дүүргийн шүүх 2020 оны тавдугаар сарын 14-22-ны өдрүүдэд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийг эрүүгийн хэргийг хянан, шийдвэрлэлээ. Нийслэлийн прокуророос хээл хахууль авах, хээл хахууль өгөх гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шийдсэн. Ингээд шүүгдэгч Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг бусдад хээл хахууль өгсөн, Г.Алтан-Очирыг бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Цолмонбаатарыг хээл хахууль авсан болон өгсөн гэмт хэрэг үйлдсэн, Э.Халиунбаяр, н.Уранчимэг нарыг бусдад хээл хахууль өгсөн гэм буруутайд тооцож, эдгээр хүмүүст шүүх 2-5 жилийн хорих ял шийтгэсэн.

Г.Цагаанцоож, Д.Цолмон нарыг хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос хахууль авсан үйлдлийг нотлох баримтаар тогтоож чадаагүй гэж үзсэн учраас цагаатгасан.

Мөн энэ хэрэгт Цэндсүрэн, Амгаланбаяр гэдэг хүмүүсийг холбогдуулан шалгаж, албан тушаалтны нэр барьсан, хахууль өгөхөд уучилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг сая 427 мянга 200 ам.долларыг улсын орлого болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн бие муудаж, хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Ингээд цаашид шүүх хурал үргэлжлэх боломжгүй болсон учраас Өнөрцэцэг, Сайханцэцэг нарын хэргийг тусгаарласан. Энэ хоёр хүний хэргийг Хан-Уул дүүргийн шүүх дахин хянан хэлэлцэнэ” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буурчээ 2020-05-26

ОХУ-ын Буриад улсад нэг өдрийн дотор коронавирусний халдварын 59 шинэ тохиолдол илэрчээ. 2020-05-26

“BARILGA EXPO-2020” үзэсгэлэн 5 өдөр үргэлжилнэ. 2020-05-26

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын алба элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарлажээ 2020-05-26

Нийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. 2020-05-26

И.Ганбат: Авлигын мөнгө хурааж буй бичлэгийг ХЭРЭГТ ХАВСАРГААГҮЙ байсан 2020-05-26

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авч эхэллээ 2020-05-26

Хүн хоорондын зай барихаа зогсоовол Ковид-19-ийн улмаас өдөрт 150 хүн нас барна гэж тооцоолжээ 2020-05-26

"ЗУРА" кино нээлтийн 7 хоногийн үзэлтээрээ рекорд тогтоолоо 2020-05-26

ШЕНГЕНИЙ бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав 2020-05-26

ТЕГ: Mөрдөн байцаалтын 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлэн шийдвэрлэжээ. 2020-05-26