Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ МӨНГӨН ТУСЛАМЖ үзүүлнэ

Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ МӨНГӨН ТУСЛАМЖ үзүүлнэ
Улсын Онцгой комиссын Өргөтгөсөн хуралдаан өнгөрсөн даваа /2020.05.25/ гарагт Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг, чиглэл өгсөн.
Тухайлбал, тэрбээр цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын ар гэрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг судалж, өнөөдрийн /2020.05.27/ Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосон юм.
Энэ хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн бөгөөд хуралдаан үргэлжилж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.