Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь цөлжилтөд өртжээ.

Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь цөлжилтөд өртжээ.

 Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2030 он хүртэл таван зорилт бүхий бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хотжилт, бэлчээрийн аж ахуйгаас шалтгаалан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа. 2010 онд улсын хэмжээнд цөлжилтийн судалгааг хийсэн байдаг. Харин аймгийн хувьд цөлжилт хэр ихээр явагдаж байна гэдгийг орон нутгийн төсвийн 32,7 сая төгрөгийн өртгөөр “Эко инноваци хөгжлийн төв” ТББ-аар судлуулж тогтоолгожээ. Судалгааны дүнд тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь цөлжилтөд өртсөн байна хэмээн тодорхойлогдсон. Цөлжилтөд Хөхморьт, Баян-Уул, Хариун, Шарга сум хамгийн ихээр өртөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Мөнгөнчимэг мэдээллээ.

2030 он гэхэд Говь-Алтай аймагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах таван зорилтын хүрээнд 18 бодлогын 23 техник арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлт гарган ажиллаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020 он гарсаар АИ-92 шатахуун 440 төгрөгөөр ХЯМДАРЧЭЭ 2020-05-27

Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа АЛБА ХААГЧДЫН АР ГЭРТ МӨНГӨН ТУСЛАМЖ үзүүлнэ 2020-05-27

Cумын төвд эзэнгүй балгас дотор, цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ. 2020-05-27

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2805.41 төгрөг байна. 2020-05-27

Aрхи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, хордлогод орсны улмаас амиа алджээ.. 2020-05-27

Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 79,5 хувь нь цөлжилтөд өртжээ. 2020-05-27

ОХУ-д муурнаас “COVID-19” илэрчээ. 2020-05-27

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт энэ сарын 26-нд албан айлчлал хийлээ. 2020-05-27

ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ. 2020-05-27

Төв аймгийн ГХБХБГ үйл ажиллаагаараа 21 аймгаас тэргүүлэв. 2020-05-27

Дөрөвдүгээр сарын байдлаар худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 959 сая ам.доллароор буурч 213 сая ам.долларын алдагдалтай гарчээ. 2020-05-27