Оросын тэрбумтнуудын хөрөнгө өсжээ

Оросын тэрбумтнуудын хөрөнгө өсжээ

Коронавирусний цар тахал дэгдэх хугацаанд Оросын тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 62 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Өнгөрсөн 3 дугаар сарын 18-наас хойш "Норникель" уул уурхай, металлургийн компанийн тэргүүн Владимир Потанины хөрөнгө хамгийн их нэмэгдэж, 19.7 тэрбум ам.доллароос 26.1 тэрбум ам.доллар болж өссөн байна. “Новатэк” компанийн тэргүүн Леонид Михельсоны хөрөнгө 17.1 тэрбум ам.доллароос 22.5 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнээр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Харин “НЛМК” группын захирлуудын зөвлөлийн дарга, гол хувьцаа эзэмшигч Владимир Лисинагийн хөрөнгө 3 тэрбум ам.доллароос 21 тэрбум ам.доллар болж өсжээ.

Хөрөнгө нь өссөн таван тэрбумтны жагсаалтад мөн "Силовые машины” компанийн гол хувьцаа эзэмшигч Алексей Мордашов, “Лукойл” компанийн тэргүүн Вагит Алекперов нар багтсан байна. Хөрөнгийн зах зээлийг сэргээснээр ОХУ-ын долларын тэрбумтнуудын тоо 99-с 101 болж нэмэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАХН-ынхан СЕХ-нд шаардлага хүргүүлнэ. 2020-05-27

ЭМЯ: Өглөө ОХУ-аас ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа 2020-05-27

Д.Нямхүү: Коронавирусний халдвар 7 нэмэгдэж, нийт 148 тохиолдол бүртгэгдлээ 2020-05-27

КОВИД-19 Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй 2020-05-27

Жек Дорси коронавирустэй тэмцэхэд зориулж дөрөвдүгээр сарын эхээр 1 тэрбум ам.долларын хандив олгожээ. 2020-05-27

Оросын тэрбумтнуудын хөрөнгө өсжээ 2020-05-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй . 2020-05-27

Кимүра Ханагийн ээж Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо. 2020-05-27

Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг бий болжээ 2020-05-27

Сум хөгжүүлэх сангаас 22 төсөлд зээл олгожээ 2020-05-27

Хэв журам сахиулах хамгаалалтад цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна 2020-05-27