Т.Билэгжаргалд 2.8 жилийн ЯЛ ОНООЖ, хорих анги руу ачлаа.

 Т.Билэгжаргалд 2.8 жилийн ЯЛ ОНООЖ, хорих анги руу ачлаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг.

Түүнд холбогдох хэргийг энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч шинжээчийн дүгнэлт ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.

Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн гаргасан "Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн, магадалгаа дахин гаргуулахаар хүлээж байсан юм.

Тэгвэл шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр жүжигчин Т.Билэгжаргалыг "Хэрэг хүлээх чадвартай" гэж үзсэн байна.

Энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.05.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 09.30 цагт эхэлж, хоёр цаг хэлэлцсэний эцэст шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1 буюу  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан, мөн хуулийн 11.4.1 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, шүүхээс хоёр жил, найман сар, арав хоногийн  хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.

Шүүгдэгч Т.Билэгжаргал нь дээрх шийдвэрийг эсэргүүцэж байвал дараагийн шатны шүүхэд хандах эрхтэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 57,9 хувийг тусгай хамгаалалтад авчээ 2020-05-27

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний улмаас нас барсан байна. 2020-05-27

Дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансааг гаргаж, Монгол 75-д оржээ. 2020-05-27

Дэлхийн банкнаас хоёр жил тутамд гаргадаг “Нээлттэй төсвийн судалгаа"-ны 2019 оны тайланд Монгол Улсыг сайшаасан байна. 2020-05-27

Шатахууны үнэ 30 хувиар буурсантай уялдуулж таксины үнийг бууруулах боломжтой. 2020-05-27

Т.Билэгжаргалд 2.8 жилийн ЯЛ ОНООЖ, хорих анги руу ачлаа. 2020-05-27

Талбай дээр зохих зөвшөөрлийн дагуу тоглоом ажиллуулахыг анхааруулав 2020-05-27

Энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийлэл 61 хувиар өсжээ 2020-05-27

Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 70 гаруй хувь нь дугуйтай болжээ. 2020-05-27

“Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө. 2020-05-27

Хятадын уулчдын баг дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарлаа. 2020-05-27