Бразилд халдвараар нас барсан хүний тоо тав дахин нэмэгдэж болзошгүй.

Бразилд халдвараар нас барсан хүний тоо тав дахин нэмэгдэж болзошгүй.

Өмнөд Америкийн орнуудаас коронавирусний халдвар хамгийн их тархсан Бразилд халдвараар нас барсан хүний тоо ирэх наймдугаар сар гэхэд 125 мянгад хүрч болзошгүй гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачид тооцоолжээ.

Бразилд одоогийн байдлаар 24500 хүн халдвараар нас барсан бөгөөд энэ үзүүлэлт тав дахин нэмэгдэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсан байна. “Бразил БНХАУ-ын Ухань, Итали, Испани болон АНУ-ын Нью-Йорк хотод авсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж доктор Кристофер Муррэй мэдээлсэн байна.

Бразилд өдөрт халдвараар нас барсан хүний тоо анх удаа АНУ-д бүртгэгдсэнийг давсны дараа дээрх таамаглалыг олон нийтэд танилцуулжээ. Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 807 хүн нас барсан бол АНУ-д 620 хүн нас баржээ.

Мөн Бразилын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, оношлуурын нөөц дутагдалтай байгаа тул халдварын бодит тоон үзүүлэлтүүд хавьгүй өндөр байж болзошгүй ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Бразилд 390 мянга гаруй хүн халдвар авсан байна.

Бразилын Ерөнхийлөгч, хэт барууны үзлийг баримтлагч Жаир Болсонаругийн хувьд халдвараас үүдэлтэй хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ улмаас дотоод, гадаадын хүчтэй шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд тэрбээр вирусийг “хөнгөн ханиадтай” зүйрлэж, халдварын тархалтаас зайлсхийх боломжгүй гэж үзэж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хонконгийн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд чинжүүтэй хий хэрэглэжээ 2020-05-27

Их Британийн бага сургуулийн сурагч коронавирусний халдвар авчээ 2020-05-27

Японы сургуулиуд хичээлийн танхимыг ингэж өөрчилжээ 2020-05-27

Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулав 2020-05-27

Х.Баттулга: Шударга шүүх, хуулийн засаглалд итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээрэй 2020-05-27

Бразилд халдвараар нас барсан хүний тоо тав дахин нэмэгдэж болзошгүй. 2020-05-27

Өмнөд Америкийн хэд, хэдэн улсад хуурамч вакцин худалдаалж иргэдийг залилах тохиолдол гарах болжээ. 2020-05-27

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "ШИНЭ" эвслээс нэр дэвшигч 76 иргэний "Тангараг өргөх" ёслол боллоо. 2020-05-27

"Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ. 2020-05-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа 2020-05-27

2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27