"Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ.

"Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд "Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн талаарх мэдээ өгсөн. Тус мэдээнд иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.2 сая ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.4 сая ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолыг тусгасан байсан. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн юм.

Иймд илт худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа ажлаа нэн даруй зогсоохыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаарджээ. Цаашид дээрх худал тайлбар мэдээг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах мөн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулав 2020-05-27

Х.Баттулга: Шударга шүүх, хуулийн засаглалд итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээрэй 2020-05-27

Бразилд халдвараар нас барсан хүний тоо тав дахин нэмэгдэж болзошгүй. 2020-05-27

Өмнөд Америкийн хэд, хэдэн улсад хуурамч вакцин худалдаалж иргэдийг залилах тохиолдол гарах болжээ. 2020-05-27

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "ШИНЭ" эвслээс нэр дэвшигч 76 иргэний "Тангараг өргөх" ёслол боллоо. 2020-05-27

"Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ. 2020-05-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа 2020-05-27

2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн төвд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг цагдаа нар чинжүүтэй буугаар буудан тарааж, 180 гаруй хүнийг баривчиллаа. 2020-05-27

дэлхий нийтээр хүнд байгаа ч эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ. 2020-05-27