Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа. Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхрыг цутгах ажлыг эхлүүлжээ.

Ерөнхий сайдын хамт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албаныхны мэдээллийг сонссон юм. 

Барилгын ажлыг “Билгүүн Монгол” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байна. Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Төлөвлөсөн хугацааны дагуу энэ оны 12 дугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн. БХЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ-аас томилогдсон инженерээс бүрдсэн ажлын баг чанар стандартыг байнга хянаж байгаа аж. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Билгүүн Монгол” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей Монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж байгаа. Музей, дуурь, драм, номын сангийн барилгаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц ажил өрнүүлж байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож, их хааныхаа нэрээр нэрийдэж, Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна" хэмээв.

Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны 07 дугаар сард шийдвэрлэж,  2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Х.Баттулга: Шударга шүүх, хуулийн засаглалд итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээрэй 2020-05-27

Бразилд халдвараар нас барсан хүний тоо тав дахин нэмэгдэж болзошгүй. 2020-05-27

Өмнөд Америкийн хэд, хэдэн улсад хуурамч вакцин худалдаалж иргэдийг залилах тохиолдол гарах болжээ. 2020-05-27

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "ШИНЭ" эвслээс нэр дэвшигч 76 иргэний "Тангараг өргөх" ёслол боллоо. 2020-05-27

"Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ. 2020-05-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа 2020-05-27

2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн төвд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг цагдаа нар чинжүүтэй буугаар буудан тарааж, 180 гаруй хүнийг баривчиллаа. 2020-05-27

дэлхий нийтээр хүнд байгаа ч эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ. 2020-05-27

Хавдар судлалын үндэсний төв ,хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ. 2020-05-27