Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан

Өнөөдөр  баруун  болон төвийн аймгуудын  ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсч, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 5 дугаар сарын 28-ны 8-20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, Олон нууруудын хөндий,  Хангайн нурууны өвөр бэл, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн төвд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг цагдаа нар чинжүүтэй буугаар буудан тарааж, 180 гаруй хүнийг баривчиллаа. 2020-05-27

дэлхий нийтээр хүнд байгаа ч эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ. 2020-05-27

Хавдар судлалын үндэсний төв ,хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ. 2020-05-27

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан 2020-05-28

Дорнын зурхай: Үс засуулбал өнгө зүс сайжирна. 2020-05-28

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний сэтгэл татам байдал нэмэгдэнэ. 2020-05-28

Өнөөдөр 2020.05.28. Энэ оны 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдэж байна. 2020-05-28

“Монгол Улс дотооддоо халдвар илрээгүй цорын ганц улс байж яагаад хөл хориогоо цуцлахгүй байгаа вэ. 2020-05-28

Коронавирусний улмаас дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон нь эдийн засгуудыг агшааж, сая сая хүн ажлын байргүй болгож байна.. 2020-05-28