“Монгол Улс дотооддоо халдвар илрээгүй цорын ганц улс байж яагаад хөл хориогоо цуцлахгүй байгаа вэ.
Улсын онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлыг зургаадугаар сарын гучин хүртэл сунгах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм. Өөрөөр хэлбэл өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжлэх чигтэй байгаа ч албан ёсны шийдвэр гараагүй гэсэн үг юм.
Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах нь буруу гэх шүүмжлэл маш их байна. “Монгол Улс дотооддоо халдвар илрээгүй цорын ганц улс байж яагаад хөл хориогоо цуцлахгүй байгаа юм бэ, эдийн засаг чинь элгээрээ мөлхлөө бла бла...”
Шүүмжлэгч нар аа, зөвхөн короновирустай холбоотой сэдвийг нүдээ аниад өнгөрүүлэе. Хэдийгээр хөл хорьж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж байгаа ч төр засгийн удирдлагууд эрт арга хэмжээ авч чадсаны хүчинд бид өнөөдөр сэтгэл амар ажиллаж, амьдарч байна. Хэрэв ингэж чадаагүй бол, үүнээс үүдэж гарах хор хохирол маш их. Энгийн үед л эмнэлгийн коридор зайгүй болдог шүү дээ. Тэгвэл цар тахал манайд, дотоодод ороод ирвэл бид яах вэ. Та биднийг эмчлэх эмнэлэг байтугай эмч ч олдохгүй. Тэр үед эдийн засаг гэж яриад ч хэрэггүй.
Тийм болохоор короновирустай холбоотой шүүмжлэлээ түр азнаарай, эрхэм шүүмжлэгч нар аа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.