Хавдар судлалын үндэсний төв ,хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ.

Хавдар судлалын үндэсний төв ,хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ.

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ.

Энэхүү цахим систем систем нь хавдрын тусламж үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх замаар иргэдийн эмнэлгээр үйлчлүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэх зорилгоор төрийн эмнэлэгт анх удаа нэвтрүүлж буй “үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нэгдсэн цахим систем” юм.

Өмнө нь иргэд цаасан гар картаа мартах, хаяж гээгдүүлэх, элэгдэж ноорсон өвчтөний картнаас  эмч өвчтөний түүхийг олж харахад цаг зарах асуудал үүсдэг байсан. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр иргэд хүссэн үедээ үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариуг биеэр ирэхгүйгээр цахимаар хүлээн авах, эрүүл мэндийнхээ мэдээллийг харах, хэвлэн авах боломж бүрдэж байна.  

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар “E-Mongolia” буюу цахимаар үйлчилгээ үзүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Удахгүй монголчууд бид төрийн байгууллагын үүдэнд зогсож цаг хугацаагаа үрэх өдөр ард үлдэнэ. Өнөөдөр бол Монгол Улсын эрүүл мэндийн системийн томоохон түүхэн өдөр болж байна. Монголын эрүүл мэндийн салбар хамгийн хүмүүнлэг салбар юм гэж дэлхийд үнэлэгдэж байгааг хэлэхэд таатай байна” гэв.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “2015 оноос хойш эрүүл мэндийн даатгалын систем,  цаг товлох цахим үйлчилгээ зэрэг цахим үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн. Ингэснээр үйлчилгээтэй  холбоотой гомдол саналыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, ач холбогдолтой. Мөн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх , бэлэн байдлыг хангах чиглэлээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед цагаа олсон зөв үйлчилгээ боллоо” хэмээн тодотгов.

Тус цахим үйлчилгээг нэвтрүүлсэн E-клиник компанийн захирал Г.Лхамсүрэн хэлэхдээ, “Технологи талаасаа блокчэйн дээр суурилсан технологи бөгөөд хувийн хэвшлийн 250 гаруй эмнэлэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн. Цаашид бүх төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэвтрүүлэх, хувь хүний нууцлалд илүү анхаарна” гэв.

Иргэд http://www.cancer-center.gov.mn/ сайтаар нэвтэрч, ХСҮТ-ийн дотоод системд бүртгэлтэй эсэхийг шалгана. Хэрэв бүртгэлгүй бол хувийн мэдээллээ үнэн зөвөөр бүртгүүлснээр ашиглах боломж нээгдэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа 2020-05-27

2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн төвд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг цагдаа нар чинжүүтэй буугаар буудан тарааж, 180 гаруй хүнийг баривчиллаа. 2020-05-27

дэлхий нийтээр хүнд байгаа ч эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ. 2020-05-27

Хавдар судлалын үндэсний төв ,хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ. 2020-05-27

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан 2020-05-28

Дорнын зурхай: Үс засуулбал өнгө зүс сайжирна. 2020-05-28

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний сэтгэл татам байдал нэмэгдэнэ. 2020-05-28

Өнөөдөр 2020.05.28. Энэ оны 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдэж байна. 2020-05-28

“Монгол Улс дотооддоо халдвар илрээгүй цорын ганц улс байж яагаад хөл хориогоо цуцлахгүй байгаа вэ. 2020-05-28