Н.Мандах: Миний үйлчлүүлэгч Н.Номтойбаярыг цагдан хорьж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой

Н.Мандах: Миний үйлчлүүлэгч Н.Номтойбаярыг цагдан хорьж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой

Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шүүхээс таслах сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт авч, бусдад нь аваагүй гэдэг тайлбарыг хэлсэн. Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихоор болсон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой. Учир нь, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвших үнэмлэхээ авахаар тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж ийм ажиллагаа явуулж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж л харж байна" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Цагдаа нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн. Энэ бол цаанаасаа зохион байгуулалттай, цэвэр УИХ-ын сонгуультай шууд холбоотой. Н.Номтойбаяр ямар нэгэн хэрэг шалгах ажиллагаанд саад хийгээгүй. Хэрэг нь шүүхэд шилжиж ирсэн. Гэнэт прокуророос баримт гаргаж өгөөд шүүх цагдан хорьж байгаа л асуудал" гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Китакюшү хотод халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулжээ 2020-05-28

ОУВС-гийн хөтөлбөр ҮР ДҮНТЭЙ хэрэгжсэн гэв 2020-05-28

Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ 2020-05-28

ОХУ-д коронавирусний халдварын улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас барлаа 2020-05-28

Н.Номтойбаярыг МӨРДӨГЧИЙГ ДАРАМТАЛСАН гэх үндэслэлээр цагдан хорьжээ 2020-05-28

Н.Мандах: Миний үйлчлүүлэгч Н.Номтойбаярыг цагдан хорьж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой 2020-05-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээний компаниудыг чиглэсэн захирамж батална 2020-05-28

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болно 2020-05-28

Зочны цаг: "Норовбанзад" сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа /Монголын улс төр ба сонгууль 2020-05-28

Х.Мандахбаяр: Намайг хайж байгаа хүмүүсийн гүтгэлгийг дахин баримтаар няцааж байна. 2020-05-28

Монгол Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээнэ 2020-05-28