Монгол Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээнэ

Монгол Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээнэ

Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага  байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ой ирэх жил тохионо. 

XX зууны монголчуудын дэвшил хөгжлийн түүхийн томоохон амжилт нь орчин үеийн шинжлэх ухааны байгууллагыг үүсгэн хөгжүүлсэн явдал юм.  

Энэхүү түүхэн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх  тухай  Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж баталлаа.    

Тус хурлаар Монгол Улсад Шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан  Монгол Улсын орчин цагийн шинжлэх  ухааны  хөгжлийн асуудлыг судалж, нэгтгэн дүгнэх ажлыг  Засгийн газрын түвшинд шийдвэр гарган, зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэдэгт гишүүд санал нэгдэв.

Мөн ойг тэмдэглэхдээ  зөвхөн 100 жилд болсон түүхэн үйл явдлыг үнэлж дүгнэх бус Монголын эрдэм ухааны өв сан эрдэм шинжилгээний байгууллагын түүхэн уламжлалыг Эзэнт гүрний түүхээс эхлэн нарийвчлан судлах  шаардлагатай гэдэг асуудлыг хөндөж ярилцсан юм.  

Түүнчлэн ойн хүрээнд Монгол  Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан  5 боть ном бүтээхээр төлөвлөжээ. “Энэхүү бүтээлд Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч  хөгжсөн үйл явцыг голлон тусгах хэрэгтэй. Ингэхдээ үндэсний болон олон улсын түвшинд шинжлэх ухааны ямар салбаруудад тодорхой хувь нэмэр оруулсан, олон улсын түвшинд гүйцэтгэсэн үүрэг, эзэлж байгаа байр суурийг шинжлэн дүгнэж  нэгтгэсэн томоохон хэмжээний бүтээл байх ёстой” хэмээн тэргүүлэгч гишүүд үзлээ.   

Мөн хурлаар ШУА-ийн харьяа зарим хүрээлэнгүүдийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэж Хими, химийн технологийн хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэнгүүдийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Мандах: Миний үйлчлүүлэгч Н.Номтойбаярыг цагдан хорьж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой 2020-05-28

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээний компаниудыг чиглэсэн захирамж батална 2020-05-28

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болно 2020-05-28

Зочны цаг: "Норовбанзад" сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа /Монголын улс төр ба сонгууль 2020-05-28

Х.Мандахбаяр: Намайг хайж байгаа хүмүүсийн гүтгэлгийг дахин баримтаар няцааж байна. 2020-05-28

Монгол Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээнэ 2020-05-28

Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ. 2020-05-28

Хятадын харилцаа холбооны технологийн “Xiaomi” компани 6G сүлжээний урьдчилсан туршилтыг эхлүүллээ 2020-05-28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ)-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хэрхэн хяналт тавих талаар мэдээлэл хийлээ. 2020-05-28

Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ 2020-05-28

Багцаар 4.2 сая ширхэг хувьцаа арилжив 2020-05-28