Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ)-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хэрхэн хяналт тавих талаар мэдээлэл хийлээ.

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ)-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хэрхэн хяналт тавих талаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.5, 46.13, 48.1.7, 48.7 дахь хэсгүүдэд заасан дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ба үүнд сонгуулийн сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалт хамаарах юм.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын талаар мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална гэж заасан байдаг. Энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд хамаарна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллийнхээ дундуур сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ дараах зарчмыг баримталж ажиллах шаардлагатайг ШӨХТГ мэдээлэлдээ онцлов. 

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж  ашиглан улс төрийн шинж чанартай чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх. 
  • Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан гаргах, эсхүл огт гаргахгүй байх талаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно. 
  • Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш арав хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

Үүнтэй холбогдох журам мөн гарсан. Тус журамд зааснаар тайлангаа олон нийтэд мэдээлж, тэр даруйдаа ШӨХТГ-т тухайн тайлангаа нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлнэ гэхчлэн заажээ. 

Сонгуулийн жил эхэлснээс хойш хэд хэдэн зөрчил гарсныг ШӨХТГ анхаарууллаа. Тухайлбал, дөрвөн телевиз, нэг сайттай холбоотой зөрчил бүртгэгдсэн ба ТВ4, ТМ, ТВ10, "Боловсрол суваг" телевизийг улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж, хууль зөрчсөн гэж үзжээ. Үүнээс гадна цахим орон зайд зөрчил маш ихээр гарч байгааг онцоллоо.

ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж, зөрчил гаргасан 43 хаягийн хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зочны цаг: "Норовбанзад" сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа /Монголын улс төр ба сонгууль 2020-05-28

Х.Мандахбаяр: Намайг хайж байгаа хүмүүсийн гүтгэлгийг дахин баримтаар няцааж байна. 2020-05-28

Монгол Улсын Шинжлэх ухааны 100 жилийн түүхийг багтаасан 5 боть ном бүтээнэ 2020-05-28

Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ. 2020-05-28

Хятадын харилцаа холбооны технологийн “Xiaomi” компани 6G сүлжээний урьдчилсан туршилтыг эхлүүллээ 2020-05-28

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ)-аас УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хэрхэн хяналт тавих талаар мэдээлэл хийлээ. 2020-05-28

Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил 08.00 цагаас эхэлнэ 2020-05-28

Багцаар 4.2 сая ширхэг хувьцаа арилжив 2020-05-28

ШӨХТГ он гарснаас хойш 1105 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна 2020-05-28

Улаанбаатарт бороо орно 2020-05-29

Дорнын зурхай: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 2020-05-29