УВС: Аймгийн Өмнөговь сум "Монгол Улсын баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй, чанартай хийж, үйлдвэр үйлчилгээг өргөжүүлсэн ажлын амжилтаараа “БАРУУН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ”-аар шалгарсан Увс аймгийн Өмнөговь сумын шагналыг Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэрсүрэн, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан өгч баяр хүргэлээ. 80 гаруй сумдаас шалгарч, энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хөдөлмөрч, бүтээлч Өмнөговьчуудын сум орон нутгаа хөгжүүлэх үйлсэд өндөр их амжилтыг хүсэн “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ” болох ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.