Хувийн таксинууд үйлчилгээний нэгдсэн системд хамрагдана

Хувийн таксинууд үйлчилгээний нэгдсэн системд хамрагдана

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн “Улаанбаатар такси каб” болон “UBCAB” компаниуд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 


Ингэснээр нийслэлд хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэгдсэн системд оруулах боломж бүрдлээ. Тодруулбал, Улаанбаатарт хотод албан ёсны 512 такси иргэдэд үйлчилж байна. Харин хувиараа таксинд явдаг 40.000 орчим иргэд байдаг аж. Тэдгээр иргэдийн автомашины жолооны хүрд зөв талдаа бол нэгдсэн системд хамрагдах боломжтой болов. 

Хоёр компанийн хамтран ажиллах ажлын хүрээнд 2020 онд багтаан бүртгэлтэй стандарт такси үйлчилгээний тоо 1000 болох аж. Дээрх хамтын ажиллагаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэж байна. Энэ талаар НИТХ-ын дарга Р.Дагва, “Төр хувийн хэвшлийн түншлэл цаасан дээр тунхаглаад л орхигдох ёсгүй. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Хувийн хэвшлийнхэн нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд бизнес төсөл боловсруулан оролцож ажиллах хэрэгтэй. Хот бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжээд явна" гэдгийг онцлов.

НИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөрийг баталснаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.