Миннеаполис хотын цагдаагийн газарт гал тавьжээ.

Миннеаполис хотын цагдаагийн газарт гал тавьжээ.

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барсныг эсэргүүцсэн жагсагчид тус хотын цагдаагийн газарт гал тавьжээ.

Цагдаагийн ажилтнууд Африк-Америк гаралтай, 46 настай Жорж Флойдын гарыг гавлан газарт хэвтүүлж, амьсгалж чадахгүй байна хэмээн хэлж байгааг нь үл харгалзан хүзүүн дээрээс нь өвдөглөж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд энэ долоо хоногийн эхээр цацагдсан юм.

Уг явдал өнгөт арьст америкчуудын дургүйцлийг ихэд хүргэсэн бөгөөд тэдний эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ж.Флойдын гэр бүлийн хувьд уг хэрэгт холбоотой дөрвөн цагдаад хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр хариуцлага хүлээлгэхийг шаардаж байгаа ажээ.

Эсэргүүцлийн жагсаал Миннеаполисоос гадна Нью-Йорк, Лос-Анжелес, Чикаго, Денвер, Феникс, Мемфис зэрэг хотод мөн өрнөж байгаа юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хувийн таксинууд үйлчилгээний нэгдсэн системд хамрагдана 2020-05-29

БНХАУ-д "Хоёр чуулган" амжилттай боллоо 2020-05-29

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан. 2020-05-30

Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. 2020-05-30

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-05-30

Миннеаполис хотын цагдаагийн газарт гал тавьжээ. 2020-05-30

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо. 2020-05-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгт давуу эрх олгохоо зогсооно 2020-05-30

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа 2020-05-30

Орон сууцны зургаадугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ. 2020-05-30

Өнгөт арьст эрэгтэйн нас барсан хэрэгт холбоотой цагдааг баривчилжээ 2020-05-30