Нэг хот-нэг стандарт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардуулав
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарласан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдаанд хариуцлагатай, идэвхтэй оролцсон хороо, хэсгийн ахлагч нар өнөөдөр шагналаа гардлаа.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар хорооны хэсгийн ахлагчийн баг болон Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хороод, 14, 15 дугаар хэсгийн ахлагч нарын багт гурван сая хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Түүнчлэн шагнал авсан хороодод Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 3000 орчим нэг удаагийн амны хаалтыг өгсөн.
Энэ үеэр Азийн Хөгжлийн Банкнаас Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажлын саналд идэвхтэй оролцсон дүүрэг тус бүрээс нэг хороонд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.