'КОВИД-19' Бразил улс өвдөг сөхөрлөө

'КОВИД-19' Бразил улс өвдөг сөхөрлөө

Өмнөд Америкийн хамгийн том улс болох Бразил коронавирусний шинэ голомт болон хувираад байна. Энд халдварын тоо 465 мянга, 27878 хүн амиа алдаад байна. Яагаад? Яагаад гэвэл Ерөнхийлөгч нь коронавирусийг үл тоомсорлодог юм. Ерөнхийлөгч Жаир Болсонару олон нийтийн өмнө ариутгал, хамгаалалтын арга хэмжээг тоодоггүйгээ албаар харуулдаг. Хөл хорио тогтоохыг эсэргүүцэж, амны хаалт ч зүүдэггүй. Амазонас мужийн эрүүлийг хамгаалах систем цар тахалтай тэмцэх ямар ч бэлтгэл байхгүй байлаа.


Энд хэдэн мянган хүн халдвар авч, олон зуун хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.


Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа тул Засгийн газраас хээрийн эмнэлэг нээжээ.
Амазон мөрний асар том газар нутагт хээрийн эмнэлэг нээгээд ч хүрэлцэхгүй.

Ядуучууд хамгийн их эрсдэлтэй байгаа юм.

Бразилын IBGE агентлагийн мэдээлснээр Манаусын хүн амын 50 хувь нь маш муу нөхцөлд амьдардаг.

Манаусын ядуучуудын Эдукандос хороололд 16 мянган хүн амьдардаг.

Тэдний орон сууцанд ариун цэвэр сахих ямар ч боломж байхгүй.

Эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа тул хүмүүс гэртээ үхэж байна.

Эмч нар хүмүүст яаж ч хичээгээд тусалж чадахгүй байна. Санваартан лам амны хаалт оёж, ахмад настнуудад тараадаг.

Оршуулгын газрууд нас барагчдыг оршуулж амждаггүй.

Тиймээс бөөнөөр нь оршуулдаг болжээ.

211 сая хүн амтай Бразилд сая гаруй хүн халдвар авсан байх  гэж шинжээчид таамаглаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнгөт арьст эрэгтэйн нас барсан хэрэгт холбоотой цагдааг баривчилжээ 2020-05-30

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.23 сая халдварын тохиолдол илэрч, 366 мянган хүн нас баржээ. 2020-05-30

БНЭУ-аас ирсэн иргэд 120 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа 2020-05-30

ХӨСҮТ 44 дэх иргэнээ эмчиллээ 2020-05-30

ОХУ: Владимир Путин Ялалтын баярын парадыг зохион явуулах зарлиг гаргажээ 2020-05-30

'КОВИД-19' Бразил улс өвдөг сөхөрлөө 2020-05-30

Хүүхдийн баярыг гэр бүлдээ тэмдэглэхийг уриалав 2020-05-30

Үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай байна. 2020-05-30

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хамт зорчиж явсан 2, 5 насны хоёр хүүхдээ хүнд бэртээсэн хэрэг өчигдөр гарчээ. 2020-05-30

Нэг хот-нэг стандарт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардуулав 2020-05-30

. Грек ирэх хоёр долоо хоногт 29 орны жуулчдад хилээ нээхээр болжээ. 2020-05-30