Нэр дэвшигч Н.Алтанхуяг, Г.Уянга нарыг ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй хэд хэдэн хүн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл, Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн дагуу сонгуульд өрсөлдөхөөр болсон орон тооны болон орон тооны бус бүх зөвлөхөө үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, тэрбээр өөрийн зөвлөхөөр ажиллаж байгаад сонгуульд нэр дэвшиж байгаа Н.Алтанхуяг, Д.Баярдаваа, Д.Үүрийнтуяа, Г.Уянга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.