Д.Нямхүү: Халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, 185 боллоо.

Д.Нямхүү: Халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, 185 боллоо.

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.06.01/ ээлжит мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан дахь лабораторид 371 хүнд тандалтын болон давтан шинжилгээ хийснээс 365 хүнээс халдвар илрээгүй. Тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирж, тусгаарлагдсан сонсогчдоос зургаан нь илэрсэн. Ийнхүү 18-19 хоногийн дараа давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Алтанбулаг боомтоор орж ирсэн  33 жолоочид шинжилгээ хийсэн ба халдвар илрээгүй. Ингэснээр, нийт халдварын тохиолдол 185-д хүрч, эдгэрсэн 44, эмчлэгдэж буй 141 өвчтөн байна. Эдгээрийн 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр. Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж байна. Истанбулаас ирсэн 179 хүнээс сорьц цуглуулахаар өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч нар ажилдаа гарлаа. Анхаарлаа сулруулж болохгүй, амны хаалтаа зүүж, бээлий өмсөхийг уриалж байна. Одоогийн байдлаар, коронавирусний халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эдгээр арга болоод байна.

КОВИД-19 генийн дарааллыг өөрчлөгдөж буй эсэхийг судалж байна. Дэлхийн дахинд мөн үүн дээр онцгой анхаарал хандуулж байна. Учир нь генийн дараалалд өөрчлөлт орж буй эсэх  нь вакцин бүтээхэд туйлын чухал. Монголд эмчлүүлж  буй өвчтөнүүд дунд 8-16 насны таван хүүхэд, гурван  жирэмсэн эх байна. Халдвар авсан хүмүүс 8-65 насныхан бөгөөд ихэнх нь оюутнууд. Чихрийн шижинтэй, хавдартай хүмүүст эмчилгээ тохируулж хийж байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч Х.Баттулга ХҮҮХДИЙН БАЯРЫН мэндчилгээ дэвшүүллээ 2020-06-01

Нэр дэвшигч Н.Алтанхуяг, Г.Уянга нарыг ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ 2020-06-01

ОХУ-ын мэдэлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд шилжүүлж авлаа 2020-06-01

АНУ даяар өрнөж байгаа үймээн самууны гол эзэн, Цагдаагийн офицер Дерек Шовений гэргий Келли Шовен нөхрөөсөө салж байгаагаа мэдэгдлээ. 2020-06-01

ОХУ-д КОВИД-19-ийг долоо хоногийн дотор устгадаг эм бүтээжээ. 2020-06-01

Д.Нямхүү: Халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, 185 боллоо. 2020-06-01

Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ 2020-06-01

Хүүхдийн баяраар "COVID-19" цар тахлаас сэргийлэх зөвлөмж 2020-06-01

ДЭМБ хүмүүст онлайнаар худалдаа хийхдээ анхааралтай хандахыг санууллаа 2020-06-01

Тэрүнофүжи: Зодог тайлъя гэж багшдаа 5 удаа хэлсэн 2020-06-01

Америкийн сансрын нисгэгчид ОУСС-д очлоо 2020-06-01