ОХУ-д КОВИД-19-ийг долоо хоногийн дотор устгадаг эм бүтээжээ.

ОХУ-д КОВИД-19-ийг долоо хоногийн дотор устгадаг эм бүтээжээ.

ОХУ КОВИД-19-ийн эсрэг “Фавипиравир” буюу “Арепливир” эмийн эмнэл зүйн туршилтыг дөрвөөс найман долоо хоногийн дараа дуусна гэж академич Дмитрий Пушкарь мэдэгджээ. Энэхүү эм нь вакцинаас түрүүлж гарах ч эрдэмтэд аль аль чиглэлд ажиллаж байна гэж тэрбээр онцолжээ. Пушкарийн хэлснээр, туршилтад тус эмийг үйлдвэрлэж буй Москва, Санкт-Петербург, Мордовия хотын олон зуун оршин суугчдыг хамруулах гэнэ. Амьтан дээр хийсэн туршилтаар энэ эм коронавирусийг 5-6  хоногийн дотор устгах чадвартай болох нь нотлогджээ.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Новосибирскийн “Вектор” шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүд КОВИД-19-ийн эсрэг хамарт дусаадаг вакцин бүтээжээ.

Тус төвийн ерөнхий захирал Ринат Максютовын хэлснээр, одоогоор тус вакциныг амьтанд дээр туршиж байгаа аж. Туршилтын явцад коронавирусний халдвар авсан амьтдын биеийн халуун нэмэгдээгүйгээс гадна ямар нэгэн сөрөг нөлөө ажиглагдаагүй байна. Вакцины эмнэл зүйн туршилтыг хүн дээр ирэх сарын сүүлээр, долоодугаар сарын эхээр эхлүүлж, есдүгээр сарын дундуур дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Максютов онцолжээ. Туршилтад сайн дурын үндсэн дээр 18-60 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулах бөгөөд халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг оролцуулахгүй гэнэ.

https://zindaa.mn/3988

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудаснаа "Хүүхэд бүхэн инээж байг" хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлжээ. 2020-06-01

Ерөнхийлөгч Х.Баттулга ХҮҮХДИЙН БАЯРЫН мэндчилгээ дэвшүүллээ 2020-06-01

Нэр дэвшигч Н.Алтанхуяг, Г.Уянга нарыг ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ 2020-06-01

ОХУ-ын мэдэлд байсан найман байрыг Монгол Улсын өмчлөлд шилжүүлж авлаа 2020-06-01

АНУ даяар өрнөж байгаа үймээн самууны гол эзэн, Цагдаагийн офицер Дерек Шовений гэргий Келли Шовен нөхрөөсөө салж байгаагаа мэдэгдлээ. 2020-06-01

ОХУ-д КОВИД-19-ийг долоо хоногийн дотор устгадаг эм бүтээжээ. 2020-06-01

Д.Нямхүү: Халдварын тохиолдол зургаагаар нэмэгдэж, 185 боллоо. 2020-06-01

Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ 2020-06-01

Хүүхдийн баяраар "COVID-19" цар тахлаас сэргийлэх зөвлөмж 2020-06-01

ДЭМБ хүмүүст онлайнаар худалдаа хийхдээ анхааралтай хандахыг санууллаа 2020-06-01

Тэрүнофүжи: Зодог тайлъя гэж багшдаа 5 удаа хэлсэн 2020-06-01