Дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан 2.8 сая хүн эдгэрчээ

Дэлхийн хэмжээнд коронавирусээр халдварласан 2.8 сая хүн эдгэрчээ
 Дэлхийн 216 оны 6 сая 259 мянган хүнд шинэ коронавирус халдварласнаас  2.8 сая хүн эдгэрчээ. Эмчилгээнд 3 сая гаруй хүн байгаа бол 371 мянган хүн нас барсан баржээ.

АНУ, Бразил, ОХУ-д коронавирусний батлагдсан тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн 24 цагт АНУ-д 23 мянган хүн шинээр халдварлаж, 915 хүн нас баржээ. Харин Бразилд өнгөрсөн хоногт 16 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 480 хүн нас барсан байна. Бразил улсын Сан-Паулу болон Рио-де-Жанейро хотод халдвар хамгийн их бүртгэгдсэн байна. АНУ-аас Бразиль улсад туслахаар хумхаагийн эмчилгээний 2 сая тун эм илгээжээ. Уг эмийг халдвар авсан хүмүүсийн эмчилгээнд ашиглахаас гадна эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх аж

БНЭУ-д өнгөрсөн 24 цагт 8000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 180 мянгыг давжээ. БНСУ-д 35 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 30 нь дотоодын халдвар бөгөөд дийлэнх нь цахим худалдааны логистик төвийн голомттой холбоотой гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.