Хөвсгөл аймагт Найрамдал-2 зуслан байгуулна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай олон улсын Найрамдал-2 зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Зуслан байгуулах шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэхийг БОАЖ-ын сайдад, хөрөнгийн эх үүсвэрийг 2021 оны улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, ХНХ-ын сайд нарт үүрэг болгожээ.
978 онд олон улсын Найрамдал зусланг байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Монголын болоод олон улсын хүүхдүүд уг зусланд амарч, Монгол Улсын түүх соёл, зан заншилтай танилцаж байсан. Энэ нь Монгол Улсыг олон улсад сурталчилан таниулах чухал алхам болж ирсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.