УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ

СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байсан бол СЕХ-нд 137 бие даагч материалаа хүргүүлсэн юм. СЕХ бүх нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс хойш хянаж, бичиг баримт нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцсэн нэр дэвшигчдийг батламжилсан бөгөөд нэрсийг өнөөдөр эцсийн байдлаар олон нийтэд танилцуулах юм.

Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 08.00-18.00 цагт олгох юм. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс нэг дор олон хүн цуглуулахгүй байх бодлого баримтлан 1 цагт 12 бие даан нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож байна. Харин нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмэлэхийг доорх цагийн хуваарийн дагуу олгоно.

Нам, эвслээс тус бүр 2 хүн СЕХ-нд орж, бүх нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардана. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Тусгаарлалтад байсан эх амаржиж охинтой болжээ 2020-06-01

'УЛААНБААТАР ХОТ' -д Бага зэргийн бороо орно. 2020-06-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно 2020-06-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хонь Таатай өдөр. Өнөөдрийн ажлууд бүгд амжина. 2020-06-02

Өнөөдөр 2020.06.02. Энэ оны 153 дахь өдөр бөгөөд он дуусахад 212 хоног үлдэж байна. 2020-06-02

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ 2020-06-02

Задлан шинжилгээгээр "Хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн" гэх хариу гарчээ 2020-06-02

АНУ-ын Лос Анжелес хотод үүссэн жагсаал, цуглаан, бослогын улмаас 12 цагийн хөл хорио тогтоолоо. 2020-06-02

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж хүүтэй нь холбоотой асуудалд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. 2020-06-02

Итали улсад халдварын тохиолдол буурсан байна. 2020-06-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурлаа. 2020-06-02