Задлан шинжилгээгээр "Хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн" гэх хариу гарчээ

Задлан шинжилгээгээр "Хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн" гэх хариу гарчээ

Хүүхдүүд ослын газар руу хулгайгаар нэвтрэхэд 805 дугаар ангийн харуул ажлын байрандаа байгаагүй аж-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан санд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь алдсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр гарсан. Амь алдсан хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газраас  мэдээлсэн билээ. Тухайн өдөр юу болсон, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх компанийн газарт ямар арга хэмжээ авсан талаар нэхэн сурвалжлахаар  ослын газрыг зорьсон юм. Тус газарт наран шарлагын талбай, спорт цогцолбор, усан бассейн бүхий хүрээлэн бий болгохоор бүтээн байгуулалтын ажил явуулж байсан. Уг цогцолбор луу Маршалын гүүр талаас нэвтрэх бөгөөд энэ хэсэгт барилгын хариуцагч гэгдэх “Хан Талст” компанийн харуул хамгаалалт хяналт тавьдаг ажээ. Наран шарлагын цогцолбор нийт 3.3 га газар хамрах бөгөөд хойд талаараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зааглагдах аж. Биднийг хэргийн газар очих үед осол гарсан өдөр тус цогцолборын хамгаалалтын ээлжид гарч байсан хамгаалагч тосон авч, хүүхдүүдийн осолдсон нуурт хүргэлээ. Уг осолтой холбоотойгоор Маршалын гүүр талаас орох гарах автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хориод байгаа аж.  Бид ойролцоогоор нэг км орчим зайд алхаж, осолдсон нуурт хүрсэн. Энэ нуурын зүүн захаас дөрвөн метрийн зайд хүүхдүүд живсэн байжээ.

Хүрээлэнгийн хамгаалалтын албанаас хоёр цаг тутамд дугуйгаар эргүүл хийдэг гэх ба хэрэг гарсан өдөр харуул 16.00 цагийн орчимд эргүүл хийгээд буцсан байна.  Үүнээс нэг цаг орчмын дараа ойролцоох дугуйн замд засвар хийж байсан ажилтнуудаас “Нууранд хүүхдүүд живж байна” хэмээн өсвөр насны хоёр хүүхэд тусламж хүсэн иржээ. Улмаар Яаралтай түргэн тусламж, Онцгой байдлын газарт дуудлага өгсөн аж. Энэ үед хамгаалалтын албаныхан цагдаагийн газарт мөн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн онцгой байдлын албанаас аврагчид ирж, хүүхдүүдийг нуураас гарган авахад хэдийн амьсгал хураасан байсан учир цогцсуудыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Тухайн өдөр хүүхдүүд арвуулаа явж байсан бөгөөд тэд Дэнжийн мянга орчимд буюу Чингэлтэй дүүргийн IX, X, XII хороодод амьдардаг найзууд байжээ. Бүгд ярилцаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орохоор болж, өдрийн 13.00 цагийн орчимд зорьсон газраа ирсэн байна. Хүүхдүүд хүрээлэнгээр явж байхдаа том хэмжээний хөөсөнцөр олсон гэх ба нэг нь голд сэлье гэх санаачилгыг гаргаснаар хэрэг болсон газарт хүрчээ. Ингэхдээ тэд алсуур тойрч, хашаалаагүй үлдсэн хэсэг газраар наран шарлагын цогцолборт нэвтэрсэн байжээ. Цэцэрлэгт хүрээлэн болон наран шарлагын цогцолбор хоёр нь голоороо хашаагаар зааглагдах бөгөөд энэ хэсэг 805 дугаар ангийнхан хяналт тавих үүрэгтэй аж. Гэвч хүүхдүүдийг тус газарт нэвтрэх тэр үед хамгаалалтынхан байсангүй. Ингээд золгүй явдал болж, хүүхдүүд амь насаа алдсан юм. Цагдаагийнхан хэргийн газраас 101 кадр гэрэл зураг авч, хөөсөнцрийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажил явуулж байна. Хүүхдүүдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэдний шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж, улмаар живж нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна.

Хууль журмын дагуу "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т дээрх газар шууд хамаарах бөгөөд тус хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа. Мөн “Хан-Талст” ХХК-ийг Газар, ой, усны тухай хууль зөрчсөн гэж үзэн барилгын ажлыг зогсоож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албаны шалгалт оруулаад байна.  Түүнчлэн тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэлийг НЗДТГ-т өгчээ.

https://zindaa.mn/398v

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

'УЛААНБААТАР ХОТ' -д Бага зэргийн бороо орно. 2020-06-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно 2020-06-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хонь Таатай өдөр. Өнөөдрийн ажлууд бүгд амжина. 2020-06-02

Өнөөдөр 2020.06.02. Энэ оны 153 дахь өдөр бөгөөд он дуусахад 212 хоног үлдэж байна. 2020-06-02

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ 2020-06-02

Задлан шинжилгээгээр "Хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн" гэх хариу гарчээ 2020-06-02

АНУ-ын Лос Анжелес хотод үүссэн жагсаал, цуглаан, бослогын улмаас 12 цагийн хөл хорио тогтоолоо. 2020-06-02

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж хүүтэй нь холбоотой асуудалд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. 2020-06-02

Итали улсад халдварын тохиолдол буурсан байна. 2020-06-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурлаа. 2020-06-02

Баянголын Эрүүл мэндийн төв нярайн тасагтай боллоо 2020-06-02