ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх бүх оросын санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулах тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлжээ.

В.Путин Сонгуулийн Ерөнхий Хороо болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэлийг хангах ажлын хэсгийн гишүүдтэй даваа гарагт уулзахдаа, санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулах саналыг дэмжсэн байна.

Тэрбээр Холбооны улсын их хуралд 2020 оны нэгдүгээр сард илтгэл тавихдаа орчин үеийн бодит байдалд нийцүүлэн улам боловсронгуй болгох хэд хэдэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон юм. Ерөнхийлөгчийн санал болгосон төслийг Төрийн Думын ажлын тусгай хэсэг хэлэлцсэний дараа гуравдугаар сарын 11-нд эцэслэн батлав. Мөн энэ өдөр Холбооны зөвлөл баталж, дараа нь уг баримт бичгийг ОХУ-ын бүх субъектын хууль тогтоох чуулганаар баталжээ. Холбооны Зөвлөл хэлэлцүүлгүүдийн дүнг үндэслэн гуравдугаар сарын 14-нд тогтоол гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

В.Путин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бүх оросын санал асуулгыг дөрөвдүгээр сард явуулах зарлиг гаргасан боловч коронавирусний халдвар тархсантай холбогдуулан хойшлуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ 2020-06-02

Задлан шинжилгээгээр "Хүүхдүүдийн шөрмөс нь татаж, живсэн" гэх хариу гарчээ 2020-06-02

АНУ-ын Лос Анжелес хотод үүссэн жагсаал, цуглаан, бослогын улмаас 12 цагийн хөл хорио тогтоолоо. 2020-06-02

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж хүүтэй нь холбоотой асуудалд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. 2020-06-02

Итали улсад халдварын тохиолдол буурсан байна. 2020-06-02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурлаа. 2020-06-02

Баянголын Эрүүл мэндийн төв нярайн тасагтай боллоо 2020-06-02

Хүүхдээ багаас нь ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ өсгөвөл нийгэмд гарах сөрөг нөлөө буурна 2020-06-02

АНУ-ын хотууд юуны учир эсэргүүцлийн давлагаанд автав 2020-06-02

Хөвсгөлд барих "Найрамдал-2" зуслангийн газрын асуудлыг шийдэхийг үүрэг болголоо 2020-06-02

ДЭМБ: Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна. 2020-06-02