Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ

Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ

Японд даваа гарагт коронавирусний халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 16949 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 712 хүнийг уг тоон үзүүлэлтэд оруулснаар Японд нийт 17661 хүн халдвар авчээ. Халдварын тохиолдлыг мужаар авч үзвэл, Токиод хамгийн олон буюу 5249 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тус хотод даваа гарагт халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэ сарын 1-ний байдлаар нисэх буудлын тусгаарлалт болон бусад хяналтын газруудад нийт 350 тохиолдол, Хятадаас тусгай нислэгээр эх орондоо ирсэн 14 хүнээс халдвар илэрсэн байна.

Японд даваа гаргийн байдлаар 116 хүний биеийн байдал хүнд байгаагийн нэг нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч ажээ. Мөн тухайн өдөрт хоёр хүн халдвараар нас барснаар нийт нас барсан хүний тоо 911-д хүрсэн байна. Тэдний 13 нь “Diamond Princess”-ийн зорчигч байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхдээ багаас нь ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ өсгөвөл нийгэмд гарах сөрөг нөлөө буурна 2020-06-02

АНУ-ын хотууд юуны учир эсэргүүцлийн давлагаанд автав 2020-06-02

Хөвсгөлд барих "Найрамдал-2" зуслангийн газрын асуудлыг шийдэхийг үүрэг болголоо 2020-06-02

ДЭМБ: Халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь бүрэн тэнхэрч байна. 2020-06-02

Тусгай үүргийн нислэгээр буцах хүсэлтэй иргэдийн анхааралд 2020-06-02

Японд халдварын 37 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-02

Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ. 2020-06-02

Засгийн газрын өр ДНБ-ий харьцаа оны эцэст 70 хувь болж ӨСНӨ 2020-06-02

“Банкны ажилтны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ 2020-06-02

ХБНГУ-ын Дрезден хотын Прокурорын газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт 11 жилийн хорих ял төлөвлөжээ. 2020-06-02

Террористууд Сирийн хүн ам оршин суудаг бүс рүү галлажээ 2020-06-02