Ботсванд 110 гаруй заан учир битүүлэг шалтгаанаар үхжээ.

Ботсванд 110 гаруй заан учир битүүлэг шалтгаанаар үхжээ.

Ботсванд учир битүүлэг шалтгаанаар үхсэн зааны тоо 110-г давлаа гэж тус улсын байгаль орчин, байгалийн баялаг, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 29-нд байгаль орчин, байгалийн баялаг, аялал жуулчлалын сайд Филда Нани Керенг “Серонга” сууринд очиж, заануудын учир битүүлэг үхэлтэй холбоотой нөхцөл байдалтай танилцжээ. Серонгаас гадна Битша, Эретша, Гунотсога зэрэг сууринд заанууд олон тоогоор үхсэн тухай мэдээлэл анх тавдугаар сарын 11-нд ирсэн байна. Заануудын сэг бүрэн бүтэн байсан тул хууль бус анчдын гэмт үйлдэл биш болохыг тогтоосноос гадна боом өвчин эсвэл нутгийн иргэдийн зүгээс хордуулсан гэх таамаг мөн батлагдаагүй байна. Тиймээс үхлийн шалтгааныг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

2019 оны аравдугаар сард тус улсад мөн 100 гаруй заан боом өвчний улмаас үхсэн тохиолдол гарч байсан билээ. Ботсван улс зааны тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг. Тус улс 135 мянган заантай бөгөөд энэ нь Африк тивийн зааны нийт тоо толгойн гуравны нэгийг эзэлдэг. “Хил хязгааргүй заанууд” байгууллагын мэдээлснээр, 2017-2018 онд тус улсад 400 орчим заан хууль бус анчдын олз болжээ. 2020 оны хоёрдугаар сард Ботсваны Засгийн газар заан агнах долоон зөвшөөрлийг дуудлага худалдаагаар арилжсан байна. Тус улсад ангийн улирал дөрөвдүгээр сард эхэлдэг ч энэ жил коронавирусний цар тахалтай холбогдуулан хойшлуулаад байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг америкчуудад уриаллаа 2020-06-02

“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ 2020-06-02

Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ. 2020-06-02

Арктикийн төлөөх Америк-Оросын өрсөлдөөн ширүүссэн нь 2020-06-02

Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг долоо хоногийн өмнө цуцалсан Японы нийслэл Токио хотод шинэ халдварын тоо огцом нэмэгдсэн байна. 2020-06-02

Ботсванд 110 гаруй заан учир битүүлэг шалтгаанаар үхжээ. 2020-06-02

“Сovid-19”-өөр халдварласан хүн урт хугацаанд амтлах мэдрэхүйгээ алдаж магадгүй 2020-06-02

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 200 мянгад дөхжээ 2020-06-02

Латин Америк дахь коронавирусний тархалт авлигыг нэмэгдүүлж байна 2020-06-02

“Рио Тинто” компани мөстлөгийн үеийн агуйг дэлбэлсэндээ уучлалт хүсчээ 2020-06-02

"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм- 18 2020-06-02