Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ.

Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ.

 Наран дээр 2017 оны 10 дугаар сараас хойш болоогүй хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн тухай Америкийн сансар судлалын НАСА агентлагийн цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ удаагийн дэлбэрэлт нь одон орон судлаачдын хүчтэйгээс дунд ангилалд хамааруулдаг М ангиллын дэлбэрэлт байсан байна. Эрдэмтдийн хэлснээр, дэлбэрэлтийн улмаас ялгарсан цацраг нь хүний ​​эрүүл мэндэд шууд нөлөөлөхөд хэтэрхий бага боловч үүрэн холбооны болон GPS-ийн дохионы чанар муудахад нөлөөлж магадгүй гэнэ.

Идэвхжил нь удаан хугацаагаар зогссоны дараа Наран дээр толбо үүсэж, дэлбэрэлт болж байгаа нь Нарны идэвхжлийн шинэ мөчлөг эхэлснийг харуулж байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Нарны идэвхжил нэмэгдсэний дараа илүү их дэлбэрэлт болдог боловч эрдэмтэд хэдэн сарын турш ажигласны дараа л хэчнээн дэлбэрэлт болсныг тогтоож чаддаг ажээ. Энэ процесст дор хаяж зургаан сар шаардагдана. Харин яг одоо бол эрдэмтэд 2019 оны 10 дугаар сард Нар хэр зэрэг идэвхтэй байсныг нарийн тогтоож чадах аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ 2020-06-02

Мексик улс эндэгдэл 10 мянгаас давсан долоо дахь улс боллоо 2020-06-02

Д.Ганбаатарын “Монголиан Лэгенд” хүлэг Лос-Анжелест болсон уралдаанд түрүүлэв 2020-06-02

НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг америкчуудад уриаллаа 2020-06-02

“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ 2020-06-02

Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ. 2020-06-02

Арктикийн төлөөх Америк-Оросын өрсөлдөөн ширүүссэн нь 2020-06-02

Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг долоо хоногийн өмнө цуцалсан Японы нийслэл Токио хотод шинэ халдварын тоо огцом нэмэгдсэн байна. 2020-06-02

Ботсванд 110 гаруй заан учир битүүлэг шалтгаанаар үхжээ. 2020-06-02

“Сovid-19”-өөр халдварласан хүн урт хугацаанд амтлах мэдрэхүйгээ алдаж магадгүй 2020-06-02

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 200 мянгад дөхжээ 2020-06-02