НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг америкчуудад уриаллаа

НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг америкчуудад уриаллаа

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн ажилтны гэм буруутай үйлдлийг эсэргүүцэгчдэд тайвнаар жагсахыг, жагсагчдаа сонсож, хүлээцтэй хандахыг АНУ-ын эрх баригчдад уриалжээ.

АНУ-ын өнгөт арьст иргэн Жорж Флойд нэг долоо хоногийн өмнө Миннеаполис хотод цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барсныг эсэргүүцсэн иргэд орон даяар жагсаал цуглаан өрнүүлж байгаа юм. Харин зарим хотод тайвнаар эхэлсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан байна.

“Ард иргэд гомдол эсэргүүцлээ илэрхийлэх нь зүй ёсны үйлдэл боловч үүнийгээ тайван замаар хүргэх хэрэгтэй. Эрх баригчдын хувьд жагсагчдад хүлээцтэй хандах ёстой” гэж А.Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик даваа гарагт мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ж.Флойдын нас барсан хэргийг мөрдөн шалгахыг Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчооноос хүссэн хэдий ч үүсээд буй нөхцөл байдлыг намжаах томоохон мэдэгдлийг хараахан хийгээгүй байгаа ажээ. Мөн тэрбээр хэд хэдэн жиргээндээ, жагсагчдыг “танхай этгээдүүд” хэмээн нэрлэж, тэдний эсрэг "хатуу" арга хэмжээ авахыг захирагч нарт уриалсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр ОХУ-ын Буриадын Түнхэн аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрснээр Буриадад ганц Ах аймаг (Окинский район) л халдваргүй үлдлээ. 2020-06-02

“Шинэ короновирусний эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр сургагч багш бэлтгэнэ 2020-06-02

БНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ 2020-06-02

Мексик улс эндэгдэл 10 мянгаас давсан долоо дахь улс боллоо 2020-06-02

Д.Ганбаатарын “Монголиан Лэгенд” хүлэг Лос-Анжелест болсон уралдаанд түрүүлэв 2020-06-02

НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг америкчуудад уриаллаа 2020-06-02

“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ 2020-06-02

Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ. 2020-06-02

Арктикийн төлөөх Америк-Оросын өрсөлдөөн ширүүссэн нь 2020-06-02

Коронавирусний цар тахлын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг долоо хоногийн өмнө цуцалсан Японы нийслэл Токио хотод шинэ халдварын тоо огцом нэмэгдсэн байна. 2020-06-02

Ботсванд 110 гаруй заан учир битүүлэг шалтгаанаар үхжээ. 2020-06-02