Хятадын ГХЯ: АНУ-ын БНХАУ-ын эрх ашигт харшлах үг, үйлдэлд хатуу арга хэмжээ авах болно

Хятадын ГХЯ: АНУ-ын БНХАУ-ын эрх ашигт харшлах үг, үйлдэлд хатуу арга хэмжээ авах болно

Хятадын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр мэдэгдэхдээ “АНУ-ын зүгээс Хонконгийн Аюулгүй байдлын тухай хууль, коронавирус, эдийн засаг худалдааны зэрэг асуудлаас болж БНХАУ-д арга хэмжээ авах болсноо зарласан. Энэ нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ноцтой оролцож, хоёр орны харилцаанд хохирол учруулж байна. АНУ-ын БНХАУ-ын ашиг сонирхолд харшлах үг, үйлдэл нь Хятад улсын эрс шийдэмгий хариу цохилттой нүүр тулах болно” гэжээ.

Тэрээр өчигдөр зохион байгуулсан Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “АНУ-ын удирдагчид ор үндэсгүйгээр Хятад улсыг буруутгаж, арга хэмжээ авахаа зарласан. Хонконгийн асуудал бол Хятадын цэвэр дотоод асуудал юм. Хонконгийн Үндэсний Аюулгүй байдлын тухай хуулийн зорилго бол Хонконгийн Аюулгүй байдлын цоорхойг нөхөх, “нэг улс, хоёр систем” бодлогын хэрэгжилтийг сайжруулах юм. Үүнд хөндлөнгөөс ямар нэгэн оролцоо байх ёсгүй” гэв.

АНУ-ын зүгээс Хонконгийн асуудалд оролцож байгаа нь Олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчсөн хэрэг гэдгийг тэрээр онцолжээ.

Мөн тэрээр, “Хоёр орны худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа нь харилцан ашигтай зарчмын дагуу явагддаг. Гэвч АНУ аюулгүй байдлын үүднээс хэмээн тайлбар хийж тус улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулах, шалгалт явуулна хэмээн сүрдүүлэх, Хятадын оюутнуудад виз олгохыг хязгаарлах асуудлууд гаргаж байгаа нь зах зээлийн үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, хоёр орны ард түмний найрсаг харилцааг хөгжүүлэх үйл хэрэгтэй харшилж байна” гэжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гудамж талбайн ариутгалыг 4 дэх удаа хийгээд байна 2020-06-02

БНСУ-д сонгуультай холбоотойгоор халдварын тоо нэмэгдээгүй 2020-06-02

Америкийн Лас-Вегас хотод өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн ажилтны толгой руу буудсан хэрэг гарчээ. 2020-06-02

Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2020-06-02

Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна 2020-06-02

Хятадын ГХЯ: АНУ-ын БНХАУ-ын эрх ашигт харшлах үг, үйлдэлд хатуу арга хэмжээ авах болно 2020-06-02

Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм дулаан. 2020-06-03

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал өвчин эмгэг ирнэ 2020-06-03

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумх Өнөөдөр мэдрэмж өндөр байна. 2020-06-03

Өнөөдөр 2020.06.03. Энэ оны 154 дэх өдөр бөгөөд он дуусахад 211 хоног үлдэж байна. 2020-06-03

СЕХ-ноос үнэмлэхээ авсан 606 хүний хөрөнгө, орлогын мэдүүлэгийн хураангуйг АТГ-аас цахим хуудсанд байршуулжээ. 2020-06-03