Нэр дэвшигчийн биед халдвал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

Нэр дэвшигчийн биед халдвал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ

"Сонгогчдын боловсролд" цуврал үргэлжилж байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс /2020.06.02/ албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн парламентын сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн 13 нам, дөрвөн эвслээс нийт 485 нэр дэвшигч, бие дааж 121 хүн нэр дэвшиж байгаа юм.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчдийн биед халдах явдал гардаг.

Нэр дэвшигчийн биед халдсан тухайн иргэн ямар гэмтэл, хохирол учруулсан гэдгээсээ хамаарч Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд зааснаар хариуцлагаа хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 5.3-т "Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.  Харин Эрүүгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар 2.8 жилийн ялаар хорих шийтгэл оноодог. 

Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлэг 5.3 дугаар зүйл: Хүний биед халдах 

5.3. Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Эрүүгийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2. Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3. Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхий даяар 6 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, халдварын хүндрэлийн улмаас 382479 хүн нас баржээ. 2020-06-03

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 26.2 хувиар буурлаа 2020-06-03

Газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-ийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно 2020-06-03

Энэтхэгт “Ремдезивир” эм үр дүнгээ өгч байна 2020-06-03

Сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл 10-100 мянган төгрөгөөр торгоно 2020-06-03

Нэр дэвшигчийн биед халдвал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ 2020-06-03

Их Британи Хонконгийн гурван сая оршин суугчдад зориулж визийн дүрмээ өөрчилнө 2020-06-03

Хироко Хирахара: Монгол цэргүүд байгаагүй бол маш олон хүний амь нас эрсдэх байсан 2020-06-03

Францад коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо сүүлийн 13 хоногийн хугацаанд анх удаа 100 давжээ. 2020-06-03

Миннеаполис хотын цагдаагийн газрын ажилтнуудын иргэний эрх үүргээ хэрэгжүүлдэг эсэхийг шалгаж байна 2020-06-03

“Zoom” компанийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 169 хувиар нэмэгдэж, 328 сая ам.долларт хүрчээ. 2020-06-03