Их Британи Хонконгийн гурван сая оршин суугчдад зориулж визийн дүрмээ өөрчилнө

Их Британи Хонконгийн гурван сая оршин суугчдад зориулж визийн дүрмээ өөрчилнө

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэрэв БНХАУ үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталбал Хонконгийн гурван сая оршин суугчдад Их Британийн иргэншил авах боломж олгоно гэж мэдэгджээ.

“The Times” сонинд бичсэнээр, энэ нь Их Британийн визийн системийн түүхэнд гарах хамгийн том өөрчлөлт болно. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тус хоёр улсын хооронд байгуулсан Хонконгийн өөртөө засах эрхийн баталгаажуулсан гэрээг зөрчиж, Хонконгийн энэ эрхэнд ноцтой аюул учруулна гэж Борис Жонсон мэдэгджээ. Бээжин энэ хуулийг баталсан тохиолдолд Британийг Хонконгийн ард түмэнтэй холбодог гүн найрамдалт, түүхэн харилцааг дэмжихээс өөр сонголтгүй болно гэж тэрбээр онцолжээ.

Өдгөө Хонконгийн 350 мянган оршин суугч Британийн давхар иргэншилтэй бөгөөд Их Британид зургаан сар визгүй зорчих эрхтэй. Их Британийн Засгийн газар Хонконгийн 2.58 сая оршин суугчдад нэмж Их Британид визгүй зорчих хугацааг 12 сар хүртэл сунгах, үргэлжлүүлэн сунгах, ажил хийх эрх бүхий цагаачлалын виз олгох замаар тус улсын иргэншил авах боломжийг нээнэ гэж Борис Жонсон онцолжээ. Тэрбээр Хятад улсаас олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүлээх болно гээд Их Британи энэ асуудлыг дэлхийн тавцанд тавьсаар байх болно гэж мэдэгджээ.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизян хэрэв Их Британи BNO паспорт эзэмшигч хонконгчуудын хувьд визийн өөрчлөлт оруулбал хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 26.2 хувиар буурлаа 2020-06-03

Газрын зөвшөөрлөө буруу ашигласан ААН-ийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно 2020-06-03

Энэтхэгт “Ремдезивир” эм үр дүнгээ өгч байна 2020-06-03

Сонгуулийн сурталчилгаа хийх эрхгүй этгээд сурталчилгаа хийвэл 10-100 мянган төгрөгөөр торгоно 2020-06-03

Нэр дэвшигчийн биед халдвал ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэнэ 2020-06-03

Их Британи Хонконгийн гурван сая оршин суугчдад зориулж визийн дүрмээ өөрчилнө 2020-06-03

Хироко Хирахара: Монгол цэргүүд байгаагүй бол маш олон хүний амь нас эрсдэх байсан 2020-06-03

Францад коронавирусний халдварын улмаас өдөрт нас барсан хүний тоо сүүлийн 13 хоногийн хугацаанд анх удаа 100 давжээ. 2020-06-03

Миннеаполис хотын цагдаагийн газрын ажилтнуудын иргэний эрх үүргээ хэрэгжүүлдэг эсэхийг шалгаж байна 2020-06-03

“Zoom” компанийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 169 хувиар нэмэгдэж, 328 сая ам.долларт хүрчээ. 2020-06-03

Монголбанк 5 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа 2020-06-03