ОУОХ-ны удирдах зөвлөл бөхийн төрлүүдийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг баталжээ
ОУОХ-ны удирдах зөвлөл “Токио-2020” олимпын бөхийн төрлүүдийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг баталжээ.
Мароккод болох Африк, Номхон далайн орнууд, Унгарт болох Европ, БНХАУ-д болох Азийн олимпын эрх олгох тэмцээнийг 2021 оны гуравдугаар сард, Болгарт болох дэлхийн тэмцээнийг 2021 оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэв.
Ирэх жилийн олимп болон эрх олгох тэмцээнд 18 нас хүрсэн (2003 онд төрсөн) тамирчин оролцож болно гэж заасан.
Токиогийн олимпын бөхийн төрөлд (эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан) 18 жинд 288 бөх оролцоно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.