Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байна

Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байна

Монголбанк хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Монголчуудын соёлын үнэт зүйлсийг судалж шинжлэх, баяжуулах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах чиглэлийн ажлуудыг хийж байна.

Энэ хүрээнд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран Монголбанкны Эрдэнэсийн сан болон манай улсын музей, номын сан, зарим сүм хийд, хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байгаа хосгүй гайхамшигт ховор нандин дурсгалт зүйлсийг нэгтгэн “Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталогийг хэвлүүлжээ.

2015 оны байдлаар Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байгаагаас тус каталогид археологийн судалгаагаар илэрсэн, түүхийн олон үед холбогдох ховор олдворууд, буддын шашны нарийн ур хийцтэй бурхан шүтээний зүйлс, угсаатан ястны ахуй соёлыг илэрхийлэх төрөл бүрийн үнэт дурсгалт зүйлс болон түүхэн бие хүний холбогдолтой нэн ховор 307 ширхэг бүтээл, дурсгалуудыг дээжлэн гэрэл зураг, товч тайлбарын хамт багтаажээ.

Уг бүтээл нь Эрдэнэсийн сангаас эрхлэн гаргаж буй зургаа дахь бүтээл бөгөөд анх удаа өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монголчуудын соёлын өвд хамаарах түүх, соёлын ховор нандин, хосгүй гайхамшигт дурсгалт зүйлсийн гэрэл зургийг цуглуулж, нэгтгэн хэвлүүлснээрээ онцлог аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр 2020.06.04. Энэ оны 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдэж байна. 2020-06-04

ФАТФ-ын даалгаврын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа. 2020-06-04

Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа 2020-06-04

Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийх ажил хийгдэж эхэллээ 2020-06-04

ОУОХ-ны удирдах зөвлөл бөхийн төрлүүдийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг баталжээ 2020-06-04

Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байна 2020-06-04

Жон Белл: Хүнд нөхцөлийг даван туулахад харилцагч нараа дэмжиж, хамтран ажиллаж байна 2020-06-04

“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно 2020-06-04

УОК-оос гэр бүлийн хохирогчийг хамгаалах байруудад санхүүгийн дэмжлэг олгоно 2020-06-04

Элсэлтийн ерөнхий шалгалтыг гурван сургууль дээр зохион байгуулна 2020-06-04

Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгоно 2020-06-04