“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно

“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно

 “Их 7”-гийн Сангийн сайд нар бага орлоготой, эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад коронавирусний цар тахлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс зээлийн хөнгөлөлт санал болгохоор тохиролцжээ. “Их 7”-гийн Сангийн сайд нар лхагва гарагт цахимаар хуралдсан юм.

“Дэлхий хамгийн ядуу буурай орнуудад энэ оны эцэс хүртэл юм уу түүнээс урт хугацаанд зээлийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцлоо” гэж хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Зээлийн хөнгөлөлт үзүүлэх санаачилгыг “Их 20” анх гаргасан юм. Мөн хамтарсан мэдэгдэлд тус орнуудын өрийн тогтвортой байдлыг үнэлж, хяналт тавихыг Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд уриалжээ.

“Бага орлоготой 70 гаруй орны тэн хагас орчим нь зээлийн хөнгөлөлт үзүүлэх төлөвтэй байна" гэж Японы Сангийн сайд Асо Таро хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн тэрбээр уг шийдвэр ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа 2020-06-04

Төвлөрсөн хогийн цэгийг хэсэгчлэн хааж нөхөн сэргээлт хийх ажил хийгдэж эхэллээ 2020-06-04

ОУОХ-ны удирдах зөвлөл бөхийн төрлүүдийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг баталжээ 2020-06-04

Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байна 2020-06-04

Жон Белл: Хүнд нөхцөлийг даван туулахад харилцагч нараа дэмжиж, хамтран ажиллаж байна 2020-06-04

“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно 2020-06-04

УОК-оос гэр бүлийн хохирогчийг хамгаалах байруудад санхүүгийн дэмжлэг олгоно 2020-06-04

Элсэлтийн ерөнхий шалгалтыг гурван сургууль дээр зохион байгуулна 2020-06-04

Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгоно 2020-06-04

Ватиканы музей эмч нарт талархал илэрхийлж байна 2020-06-04

2018 онд ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан Аргентин улсын эдийн засаг хүндрэлтэй хэвээр байна 2020-06-04