АНУ-ын Кубад тавьсан хориг хүний эрхийг зөрчив үү?
АНУ Куба улсад тавьсан хоригийнхоо жагсаалтад долоон байгууллагыг нэмжээ. Энэ талаар Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.
АНУ 2019 оны арваннэгдүгээр сард Кубад тавьсан хоригоо шинэчилсэн юм.
Тэгвэл Кубын Гадаад хэргийн яам АНУ-ын шийдвэрийг гэмт хэргийн шинж чанартай гэжээ. Цар тахлын үеэр тус улсын долоон байгууллагыг хоригийн жагсаалтдаа нэмсэн нь маш буруу үйлдэл гэж Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн ОХУ АНУ-ыг Кубад хориг тавихдаа санаатайгаар хүний эрхийг зөрчиж байна гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.