Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд

Ойрын хугацаанд Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлд МИАТ-ийн тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөн дамжин өнгөрүүлэх орнууд болон хүлээн авах орноос холбогдох зөвшөөрлүүдийг авахаар хөөцөлдөн ажиллаж байна.
Австралиас эх орондоо буцах хүсэлтээ гаргасан 1218 иргэний нэрсийн жагсаалтыг холбогдох өргөдөл, хүсэлтийн хамт 6 дугаар сарын 2-нд УОК-т дахин хүргүүлсэн. Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 539, жирэмсэн эмэгтэй, түүний гэр бүлийн гишүүд 96, 60-аас дээш насны өндөр настан, асран хамгаалагчийн хамт 97, хөгжлийн бэрхшээлтэй 3, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 409 иргэн байгаа болно.
Нислэгийн бүх зөвшөөрлийг авч дууссан үед онгоцыг хэдэнд нисгэх, Австралиас хэдэн зорчигч авах, хэн хэнийг багтаахыг УОК-ын Шуурхай штаб шийднэ.

Эх сурвалж: Австрали улс дахь Монгол Улсын элчин сайдын яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.