АНУ-д солонгос, хятадын иргэдийг мөнгө угаасан хэрэгт буруутгав

АНУ-д солонгос, хятадын иргэдийг мөнгө угаасан хэрэгт буруутгав

АНУ-ын хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор 2013 оноос хойш дэлхийн санхүүгийн системээр дамжуулан 2.5 тэрбум гаруй ам. долларыг Хойд Солонгосын Гадаад худалдааны банк руу хууль бусаар шилжүүлсэн хэрэгт олон тооны  этгээдийг буруутгаж байгаагаа тус улсын Холбооны прокурорууд мэдэгдлээ.
Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн асуудлаар тус улсын Гадаад худалдааны банкинд АНУ-ын Сангийн яамнаас хориг тавьсан байсан юм. Прокурорын мэдэгдэлд дурдсанаар “АНУ-аар дамжуулсан” төлбөрийг угаахын тулд “250 гаруй халхавч компани”-ийг ашигласан хойд солонгосын 28, хятадын 5 иргэнийг буруутгаад байгаа аж. Эдгээр хүмүүсийн дунд Гадаад худалдааны банкны Ерөнхийлөгч асан Ко Чол Ман болон Ким Сонг Уй нар багтаж байгаа юм.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн улсын цөмийн зэвсгийг “бэхжүүлэх” асуудлаар зэвсэгт хүчний удирдагчидтайгаа уулзсан талаар тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр энэ долоо хоногийн эхээр дамжуулсны дараагаар буюу АНУ, Хойд Солонгосын хооронд хийж буй цөмийн хэлэлцээр тодорхойгүй байдалд байгаа энэ цаг мөчид дээрх мэдэгдлийг хийж байгаа юм.

 Эх сурвалж: https://abcnews.go.com

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Apple” хулгайлагдсан гар утаснуудыг ашиглах боломжгүй болгож байна 2020-06-04

Хятад улс эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний бодлогодоо уян хатан өөрчлөлт оруулна 2020-06-04

Албандаа 27 жил “зүтгэсэн” автомашин хөшөө болон сүндэрлэлээ 2020-06-04

АНУ Хятадын иргэний тээврийн онгоцуудын нислэгийг хориглоно 2020-06-04

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 3 144 452 болжээ 2020-06-04

АНУ-д солонгос, хятадын иргэдийг мөнгө угаасан хэрэгт буруутгав 2020-06-04

Япон улс олон улсын вакцины холбоонд нийт 300 сая ам.долларыг хандивлана 2020-06-04

Авлигыг таслан зогсоох зорилгоор Ватикан тендерийн шинэ хууль гаргав 2020-06-04

коронавируст цар тахлаас шалтгаалан чулуун нүүрсний экспорт огцом буурсан ч нүүрсний гарц нэмэгдсээр байгаа ажээ. 2020-06-04

Дэлхийн нисэх буудлуудыг нээх хуваарь 2020-06-04

Бурхан багшийн ИХ ДҮЙЧИН өдөрт зориулсан ХӨТӨЛБӨР 2020-06-04