коронавируст цар тахлаас шалтгаалан чулуун нүүрсний экспорт огцом буурсан ч нүүрсний гарц нэмэгдсээр байгаа ажээ.
Он гарснаас хойш таван сарын хугацаанд Монгол Улс 6.3 сая тонн чулуун нүүрс экспортолсон тухай Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Нийтдээ 512.8 сая ам.доллароор хэмжигдэх чулуун нүүрс экспортолсон ч энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 2.3 дахин буурсан үзүүлэлт аж.
Хэдийгээр коронавируст цар тахлаас шалтгаалан чулуун нүүрсний экспорт огцом буурсан ч нүүрсний гарц нэмэгдсээр байгаа ажээ.
Тухайлбал Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор өдөрт гарч байгаа нүүрсний автомашины тоо 1000-аас илүүгээр тоологдож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.