Шведийн иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл буурчээ
Шведийн ард иргэдийн Засгийн газартаа болон Эрүүл мэндийн газартаа итгэх итгэл нь буурсныг "SVT" телевиз болон "Novus" социологийн судалгааны агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Бусад улс оронд коронавирусний халдварын дэгдэлттэй холбоотойгоор тусгаарлалтын хатуу арга хэмжээ авч байхад Шведийн Засгийн газар ийм алхам аваагүй бөгөөд тус улсад хүүхдийн цэцэрлэг, бага сургуулиуд, зоогийн газар, фитнес төвүүдийг үйл ажиллагаагаа явуулсаар байхыг нь зөвшөөрчээ. Гэтэл өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо 40 мянга орчимд хүрч, халдварын улмаас нас барсан хүний тоо 4.5 мянга давсан байна. Засгийн газрын хямралыг даван туулах чадварыг өндрөөр юмуу хангалттай өндрөөр үнэлэх иргэдийн үнэлгээний түвшин 4 дүгээр сард 63 хувиас 45 хувь болж буурсныг судалгаа харуулжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн газартаа итгэх итгэл нь 73 хувиас 65 хувь болж буурсан бол Шведийн Иргэний хамгаалал, онцгой байдлын газарт итгэх итгэл нь 57-48 хувь болж буурсан байна. Өнгөрсөн 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны хооронд явуулсан уг санал асуулгад 1104 хүн оролцжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.