Л.Наранбаатарт холбогдох хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шийтгэвэртэй, Л.Наранбаатарт холбогдох зөрчлийн хэргийг хохирогч З.Энхболдын өмгөөлөгч О.Чулуунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Зөрчилд холбогдогч Л.Наранбаатарыг “З.Энхболдын нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан” зөрчил үйлдсэн байна гэж үзэв.
Гэвч 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 6.21 дүгээр зүйл /Гүтгэх/-ийг хүчингүй болгосон байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр Л.Наранбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.