Төрийн үйлчилгээг авахад хялбар боллоо
Төрийн үйлчилгээний цахим машинаас гардаггүй 27 төрлийн лавлагааг операторын үйлчилгээгээр авах боломжтой боллоо.
Төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалын хүрээнд Хэнтий аймгийн 18 суманд төрийн үйлчилгээний операторыг бэлтгэжээ. Энэхүү сургалтад тус аймгийн ЗДТГ-ын Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан Н.Алтанчимэг хамрагдаж, техник, тоног төхөөрөмжөөр хангагдан 54 төрлийн лавлагаа, мэдээллээр иргэдэд үйлчилж байна.
Ташрамд сонирхуулахад Хэнтий аймгийн 18 сумын ЗДТГ-т төрийн үйлчилгээний операторууд ажиллаж байгаа бөгөөд иргэд 54 төрлийн лавлагаа, мэдээллийг сум орон нутгаас харьяалал харгалзахгүй авах боломжтой юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.