Т.Дэлгэрмөрөн, Ананда нар "Гэр бүл" шоунд оржээ
“Боловсрол” суваг телевизийн уран бүтээлчид “Гэр бүл” реалити шоуг бэлтгэн хүргэхээр болжээ. Энэхүү шоунд дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний охины ээж н.Ананда нар оролцож, 10 хоногийн амьдарлаа илэн далангүй харуулах аж. Энэ гэр бүлийн асуудал өнгөрсөн өвлийн турш олны анхаарлын төвд байсан. Эцэст нь тэд хууль шүүхээр шийдүүлэхээр болжээ.
Уг шоунд яагаад оролцох болсон талаар дуучин Т.Дэлгэрмөрөн “Миний амьдралд тохиолдоод байгаа үл ойлголцол адармаатай зүйлийн тухай энэ шоугаар гарах юм шиг байна. Бидний дотоод асуудал шүүх цагдаагийн хэмжээнд очсон байгаа. Уг нь бол би энэ бүхнийг хүсэхгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ бид учраа олж магадгүй юм” гэжээ.
Харин н.Ананда “Миний зүгээс албан ёсны сошиалд мэдээлэл тавиагүй. Нөгөө талаас маш их зүйл сошиалд оруулдаг. Би маш нухацтай бодож үзсэний үндсэн дээр энэ шоунд оролцохоор боллоо” гэсэн байна.
Шоуны анхны дугаар нь өнөөдөр /2020.06.05/ орой 21:00 цагт цацагдах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.