Сингапурт байгаа бүх иргэдээ татаж авна
Улсын онцгой комиссын (УОК)-ын Шуурхай штабаас зургаадугаар сард найман нислэг үйлдэнэ гэж зарласан.
Тооцоолсноор бол энэ сард 2000 иргэнээ агаараар татаж авах юм.
Өнөөдөр орой /2020.06.05/ Сидней хот руу нислэг үйлдэж, ирэх замдаа Сингапурт байгаа бүх иргэдээ татаж авна гэж Шуурхай штабаас мэдэгдлээ.
Казахстаны Нур Султан хот руу зургаадугаар сарын 10-нд нислэг үйлдэж, тус улсын иргэдийг хүргэж өгөн, ирэхдээ өөрийн иргэдийг авчрах юм байна.
Ингэхдээ Киргиз, Узбекстан, Тажикстан, Казахстан болон төв азийн оронд гацсан иргэдээ хамруулахыг зорьж байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.