ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, 191 боллоо
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 715 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 710 хүнд коронавирус илрээгүй, таван хүнд эерэг биет илэрсэн. Үүнээс дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч юм. Энэхүү жолооч нь зургаадугаар сарын 3-нд орж ирсэн. Сэжигтэй гэж үзсэн учраас Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ-рүү татан авчирээд, эмчилгээнд оруулах ажил эхэлсэн. Тагнуул болон холбогдох мэргэжлийн байгууллагаас бүрдсэн том баг Алтанбулаг боомтод ажиллаад ирлээ. Хилийн мэргэжлийн ажилчид маш сайн ажиллаж байна гэж дүгнэсэн. Мөн олимпын тамирчид 12 сая төгрөгийн хандив өгсөн тул талархаж байна" гэлээ.
Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ. Тэдний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насны хүн байна. Ингээд Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа өвчтөнөөс хүндэвтэр 15 хүн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.