Жолоочийн шалгалтад хүндэтгэх шалтгаантай 3637 хүн хамрагдана
Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор жолооны сургалтйг албан ёсоор эхлүүлээгүй бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтад тэнцээгүй 3637 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулна.
Уг шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг 6 дугаар сарын 8-наас 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл сунгажээ. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, одоогийн байдлаар улсын хэмжээнд 90 мянга гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байна.
Ташрамд дуулгахад, мэргэшсэн жолоочийн шалгалтад бүртгүүлэх иргэдийг хөл хорионы хугацаа дуустал шинээр бүртгэхгүй. Харин дээр дурдсан нөхцлийг хангасан иргэд заасан хугацаанд шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалт өгөх эрх нь хаагдах юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.