Домогт Майкл Жордан 100 сая ам.долларын хандив өргөнө
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зургаан удаагийн аварга Майкл Жордан болон түүний сан нийгмийн шударга ёс, арьс өнгөний эрх тэгш байдлыг хамгаалах, боловсролын хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад зориулан 10 жилийн турш нийт 100 сая ам.долларын хандив өргөхөө мэдэгджээ.
“Black Lives Matter буюу харуудын амь нас ч хамаатай. Энэ бол маргаангүй. Нийгэмд гүн гүнзгий үндэслэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг бүрэн устгаагүй цагт бид хар арьст хүн амыг хамгаалах, амьжиргааг нь дээшлүүлэх чиглэлээр хүчин зүтгэл гаргах болно” гэж мэдэгджээ.
Цагдаа нарын гарт амь үрэгдсэн хар арьст Жорж Флойдын үхэл АНУ-ын томоохон муж, хотууд болон Европын хэд хэдэн улс оронд хар арьстнуудыг хамгаалахыг шаардсан жагсаал цуглаан өрнөхөд хүргэсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.