Африкийн эрэг орчим усан онгоцнууд гэнэт чиглэлээ алдаж, эргэлдэж эхэлжээ

Африкийн эрэг орчим усан онгоцнууд гэнэт чиглэлээ алдаж, эргэлдэж эхэлжээ

Атлантын далайд явж байсан хэд хэдэн усан онгоц гэнэт чиглэлээ алдаж, тойргоор явж эхэлжээ. Энэ хачирхалтай явдал энэ сарын 4-ний өдөр Африкийн эрэг орчим болсон байна. Усан онгоцнуудын ахмадууд хөлгийн хөдөлгөөнийг чиглэлийн дагуу сэргээж чадахгүй байснаас гадна хөлөг онгоцнууд мөргөлдөх эрсдэлд орсон байна. Далайчид усны эргүүлэгт орсон гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Мэргэжилтнүүд энэ хачирхалтай үзэгдлийн шалтгааныг тогтоож чаджээ. Эдгээр хөлөг онгоц суларсан соронзон оронд орсон байна. Ингэхдээ ихэнх усан онгоц соронзон мандлын өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлдэг механик луужин ашигладаг тул соронзон оронд үүссэн энэ хачирхалтай үзэгдлийн нөлөөллөөр луужин ажиллахаа больсон гэж тэд үзэж байна. Тиймээс усан онгоцнууд чиглэлээ алдаж, тойргоор эргэлдэж эхэлсэн гэнэ.

Европын сансар судлалын агентлагийн мэдээлснээр, дэлхийн соронзон орон учир битүүлэг шалтгаанаар 10 хувь хүчээ сүүлийн хоёр зуунд алджээ. Ялангуяа энэ ер бусын үзэгдэл Африкаас Өмнөд Африк хүртэлх бүс нутагт илүү ажиглагдаж, хиймэл дагуул, сансрын хөлгийн үйл ажиллагаанд доголдол учруулдаг байна. Энэ үзэгдлийг Өмнөд Атлантын ер бусын үзэгдэл гэж нэрлэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.